Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч нар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-01-29 15:48:16

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч О.Одбаяр Бээжин хотноо энэ сарын 25-26-нд Бүх Хятадын Байгаль орчны холбооноос зохион байгуулсан “Бүс ба Зам”-ын Эдийн засаг, байгаль орчны хамтын ажиллагааны III форумд урилгаар оролцож, үг хэлэв.


Тэрбээр энэ үеэр БНХАУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Лю Жэньминтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, ган, хуурайшилтын эрсдэлийг бууруулах, цөлжилттэй тэмцэх асуудлаар хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.


Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч нар уулзсан анхны уулзалт болсноороо онцлог болсныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам мэдээлжээ.

 

Related news