ХӨВСГӨЛ: "Хуримтлалтай хилчин" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-29 10:22:45

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон хилчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, “Өнөөдрийн хуримтлалаар ирээдүйн сайхныг санхүүжүүлье” уриан дор “Хуримтлалтай хилчин” аяныг эхлүүллээ.




Аяны хүрээнд хилчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулахаас гадна харилцан ажиллагаатай банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран банкны төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, хилчид хуримтлал үүсгэх талаар олон талт ажлыг зохион байгуулах аж.




Хөвсгөл аймгийн нэг онцлог нь иргэдийн аж амьдрал нь хил хамгаалах байгууллага, хил хамгаалах үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг юм.


Учир нь тус  аймагт байнгын ажиллагаатай нэг отряд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хилийн нийт уртын наймны нэг хувийг дангаараа хариуцан ажилладаг.


Хөвсгөл аймгийн  Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг суманд заставууд  хил хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Related news