ДУНДГОВЬ: 15 сумын Ахмадын хорооны үйл ажиллагаанд үнэлгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-24 17:51:59
altantogos

Мандалговь, 2024 оны нэгпүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын хорооноос 15 сумын анхан шатны хорооны 2023 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийжээ.


Үйл ажиллагаагаараа Өндөршил, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Говь-Угтаал сумын Ахмадын хороо "санаачилгатай сайн", Баянжаргалан, Луус, Дэрэн, Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумын Ахмадын хороо "сайн" түвшинд үнэлүүлжээ.


Ахмадын хорооны анхан шатны байгууллагыг ямар шалгуураар үнэлдэг талаар аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугираас тодруулахад, “Сумын Ахмадын хорооны ажлыг 1) хууль тогтоол, сургалт, сурталчилгаа, 2) ахмад настны эрүүл мэнд, 3) нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, 4) aхмад настны хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээ, 5) ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, хүндэтгэл илэрхийлэх, 6) ахмад настны мэдээллийн сангийн бүрдүүлэлт, тайлан гэсэн 6 шалгуураар үнэлдэг.


Энэ жил Өндөршил, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Сайхан-овоо Дэлгэрхангай, Хулд, Говь-Угтаал сумын Ахмадын хороо сайн ажиллаж байна гэж үнэлүүллээ.


Журмын дагуу үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулан хэлэлцүүлж, Засаг даргын захирамжаар ажлын үр дүнгийн урамшууллыг олгож байна” гэлээ. 

Related news