СҮХБААТАР: Цагаан идээний худалдан авалт муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-24 14:20:43

Баруун-Урт, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр болоход хорь хүрэхгүй хоног үлджээ. Айл өрх, иргэд баярын бэлтгэлээ базааж эхэлсэн энэ цаг үед баярын гол идээ болох сүү, цагаан идээний үнэ ямар байгааг сонирхлоо. Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар цагаан идээний үнэ нэмэгдсэн, худалдан авалт муу байна гэв.


Тус аймагт сүү, цагаан идээ борлуулах нэгдсэн худалдааны төв нэг бий. Иргэдийн хамгийн өргөнөөр үйлчлүүлдэг тус төвд өнөөдрийн байдлаар ааруул нэг килограмм нь дунджаар 25-27 мянга, шар тос 30 мянган төгрөг, тогооны өрөм жижиг нь 8-10 мянга, цагаан тос 26000-27000 мянган төгрөгийн үнэтэй байна.  


Сүхбаатар аймгийн малчид сүүгээ боловсруулж цагаан идээ үйлдвэрлэх нь бага. Тиймээс хурим найр болон сар шинийн баяраар өөр аймаг, сумдын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авчирч борлуулдаг. Дээрх худалдааны төвийнхөн ихэвчлэн Архангай аймгаас цагаан идээгээ авчирч борлуулж байгаа тухайгаа хэлж байв. Мөн үнийн хувьд урьд жилүүдээс нэмэгдсэн, тэр хэрээр худалдан авалт муу байгааг худалдаачид хэллээ.


Баруун-Урт суманд цагаан сарын үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 2, 3-нд болно. 

Related news