Осол болсон газрын ойролцоох оршин суугчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-01-24 12:44:54

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газар, дүүргийн албан хаагчид осол болсон газар орчимд байсан оршин суугч, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлжээ.


Мөн  бусад холбогдох үйлчилгээг газар дээр нь хүүхэд хамгааллын баг үзүүлж байгаа аж.


Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий /газ/ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн ослын улмаас гал гарч, автомашин шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т энэ сарын 24-ний өдрийн 01.07 цагт иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги,  Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.




Related news