ХОВД: Мөсөн сурын харваанд 200 гаруй харваач оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-23 10:36:00

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярын хүрээнд монгол туургатны мөсөн сурын харваа тэмцээнийг зохион байгууллаа. 

Мөсөн сурын харвааг өвлийн хүйтэнд буюу идэр ес эхлэхэд тоглоод ес дуусахад хаадаг уламжлалтай. Мөн дандаа эрэгтэйчүүд харвадгаараа онцлог юм.


Нум сум харвах тэмцээний үед уухайлдаг ёс бий. Уухай бол сур харвахад харваачдыг хөгжөөх дуудлага болно.


Монголчууд уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлгэшээдэг аж.    


Энэ удаагийн тэмцээнд Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан уул аймгийн 18 багийн 200 гаруй харваач оролцжээ.    


Тэмцээний зорилго нь Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээхэд чиглэж байв. 

Related news