Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Маргааш
баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, энэ сарын 19-нд
урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг
агаар тааламжгүй байх юм.
Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр,
Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины
хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа
говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days