ХӨВСГӨЛ: Гурван-Эрдэнэ сургуулийн багш нар цомын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-08 12:38:40

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт залуу багш нарын хамтын үйл ажиллагааг сайжруулан тэгш оролцоог хангах зорилготой  “Хөвсгөлийн залуу багш-2024” урлаг, спортын тэмцээн болж 550 гаруй багш нар оролцлоо.




Багш нар сагсан бөмбөг, гар бөмбөг, шагай харваа, чөлөөт бүжгийн тэмцээн, цахим хичээл, илтгэл зэрэг 6 төрлөөр хурд хүч, авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө.




Нэгдсэн дүнгээр төвийн сургуулиудаас Гурван-Эрдэнэ сургуулийн хамт олон тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.




Хөдөө орон нутгийн сургуулиудаас  Их–Уул сумын сургуулийн хамт тэргүүлсэн байна.

 

Related news