ХӨВСГӨЛ: Дархадын хотгорт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-20 16:20:04

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, малчид, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх үүргийг өглөө.

 



Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, нутгийн баруун болон өмнөд хэсгээр дунд эрсдэлтэй, Цэцэрлэг, Жаргалант сумын нутаг, Галт, Бүрэнтогтох сумын зарим багийн нутгаар зудын их эрсдэлтэй байна.

 

Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа бөгөөд Алаг-Эрдэнэ, Улаан-Уул суманд отрын штаб байгуулан, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Related news