ХӨВСГӨЛ: “Тайгын аялал” Дархадын хотгорын үзэсгэлэнт байгальтай танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-20 15:06:54

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул суманд нүүдэлчин ахуй соёлын өвийг тээж яваа эмэгтэйчүүдтэй хамтран нутаг орноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй бизнес үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Тайгын бэрүүд” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.


Төслийн хүрээнд дархад нутгийн өвлийн сайхныг мэдэрч, үзэсгэлэнт байгалийн тогтоцтой танилцах “Тайгын аялал”

Улаанбаатараас Хөвсгөл Дархадын хотгор гэсэн чиглэлд ирэх оны нэгдүгээр сарын 10-17-ны өдөр болно.




Аялагчид Дархадын цэнхэр хотгорын үүд хаалга болсон Өлийн даваагаар давж, Хорьдол сарьдгийн их нуруу зэрэг олон үзэсгэлэнт газраар аялан, зүүн тайгад цаатны урцанд сонирхолтой, гайхалтай үүх түүхтэй танилцаж хононо.




Мөн Рэнчинлхүмбэ сумын “Тайгын бэрүүд” бүлгийн эмэгтэйчүүдтэй уулзан, төслийн хүрээнд ажлын үр дүнтэй танилцаж, -50 хэмд хөлддөггүй Жаргантын голыг үзэх ажээ.

 

Related news