“Zootopia” хүүхэлдэйн киноны ертөнц Шанхайд нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-12-01 17:42:22

ШАНХАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Xinhua/. Америкийн “Walt Disney компанийн Zootopia” хүүхэлдэйн киноны ертөнц Хятадын Шанхай хот дахь Disney Resort”-д 12 дугаар сарын 20-нд нээгдэх гэж байна.


Шинэ сэдэвчилсэн бүсийг лхагва гарагт анх удаа хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй үзүүлж, туршилтын журмаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ нь Zootopia” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн дэлхийн анхны бүс, Шанхайн Disneyland”-ийн найм дахь сэдэвчилсэн бүс болох юм.


Disney Resort”-ын мэдээлснээр, Zootopia бүсийн барилгын ажил 2019 оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд Disney компанийн олон улсын инженерингийн багийн гаргасан хамгийн сүүлийн үеийн дизайны шийдлүүдийг шингээсэн байна.


Шанхайн Disney Resort” нь 2016 оны зургаадугаар сарын 16-нд зургаан сэдэвчилсэн бүстэйгээр нээж байсан юм. Улмаар 2018 онд Toy Story” хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн бүс нээгдсэнээр тус парк нь дэлхийн хамгийн хурдацтай өргөжин тэлж буй Disneyland болж байв. Түүнчлэн тус паркийн гурав дахь сэдэвчилсэн зочид буудлын барилгын ажил энэ оны наймдугаар сараас эхэлжээ.  

Related news