Сурагчдын амралтыг энэ сарын 28-наас эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сурагчдын амралтыг урагшлуулах шийдвэр гаргасан талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тодруулбал, Сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, сурагчид амрах ёстойгоо хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч байна гэсэн үг. Ингэснээр сурагчид нэг сарын хугацаанд буюу нэгдүгээр сарын 28-ныг дуустал амрахаар болж байна.
Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд амрахгүй. Шаардлагатай
тохиолдолд сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой ажээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days