ЗАВХАН: Гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөөтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-28 16:14:18

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Тус аймаг орон нутгийн хөгжлийн сангийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөөтэй болжээ.


Энэ өргөөг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн тохижуулжээ.


Монгол өв уламжлалаа хадгалсан үнэ цэнтэй, бат бөх, аз жаргалтай, тогтвортой гэр бүлийн суурийг тавихад гэр бүл, төрийн хамтын оролцоог бэхжүүлэх.

Гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох зорилготой тохижуулсан гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөө нь цаг үеэ олсон бүтээн байгуулалт болсон аж.  



Гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөөний нээлтийг хийж, Улиастай сумын гурван залуу хос гэрлэлтийн батлахаа ёслол төгөлдөр гардан авчээ. 


Гэрлэлтийн батлах, гэрчилгээгээ олон хүний өмнө ёслол төгөлдөр хүлээн авч, хосууд гарын үсэг зурж, харилцан биендээ үүрэг хариуцлага, амлалтаа өгч буй нь залуу хосуудад үнэ цэнтэй дурсамж үлдээж буй үйл ажиллагаа юм.


Гэрлэлт бол тоглоом биш гэдгийг энэ үйл ажиллагаагаар баталгаажуулж өгч буй юм. Монголчууд бэлгэдлээ бодож, өдрийн сайныг өнжин хүлээн хурим найраа хийдэг. Еслолын өргөөтэй болсноор орон нутагтаа амьдарч байгаа олон залуу хосууд өдрийн сайныг шинжиж гэрлэлтийн батлахаа ёслол төгөлдөр гардан авах боломжтой болно. 


Ер нь хүн бүр аав, ээж болж гэр бүл зохиох учраас хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх үеэс нь гэр бүлийн хуулийг судлуулж, гол нь тухайн хүний эрх, үүрэг ийм байх юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй.


Хуульд заасан хэдхэн үүргийг яс цээжилчихвэл тухайн гэр бүлийн бат бөх харилцаанд маш том нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж хэлмээр байна. Залуучууд маань нөхөр хүн, эхнэр хүн гэр бүлийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг бараг л мэддэггүй.

Тиймээс гэр бүл гэдэг маш сайхан харилцааг бүрдүүлсэн, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудыг хоорондоо ярилцаж шийдвэрлэдэг. Нэг нэгнээ хүндэтгэж харилцдаг байх ёстой гэдгийг гэрлэлтийн батлах гардуулах ёслол үргэлж сануулах үйл явц байх болно гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. 

Related news