Увс аймгийн Малчин, Хяргас суманд 33 см зузаан цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-11-27 15:02:33

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр баруун аймгуудын хойд хэсэг, төвийн болон зүүн аймгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0-34 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.


Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин, Хяргас сумын нутагт 33 см, Баруунтүрүүнд 28, Сагил суманд 25 см, Төв аймгийн Эрдэнэтсантад 30, Өндөрширээтэд 26 см, Завханы Тэс суманд 26 см, бусад хэсэгт 0-22 см цасан бүрхүүлтэй байна.


Агаарын хамгийн их температур буюу өдөртөө хугацааны эхэнд ихэнх нутгаар дулаан байсан боловч өнгөрсөн 7 хоногт хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хүрмэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын  хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байв.


Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн 7 хоногт буюу 11 дүгээр сарын 25-27-нд 0-4.2 мм цас оржээ. 



Related news