АРХАНГАЙ: “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Улаанбаатар хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-21 16:53:46

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн малчид ямар нэг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдийг баталгаатай, хямд өвлийн идэшний махаар хангах зорилгоор “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

 

Энэ сарын 27-ноос 12-р сарын 3-ныг хүртэлх хугацаанд болох тус өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Баянгол дүүргийн 6-р хороо Улаанбаатар паласын хашаанд болно.

 

Өргөтгөсөн худалдаанд оролцох малчид зах зээлд борлуулах малын махандаа гарал үүслийн гэрчилгээг мал эмнэлгийн байгууллагаас авч очих тул баталгаатай гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. 

Related news