ЗАВХАН: Төгсөх ангийн суралцагчид хэмжээст оноогоо нэмэх сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-21 14:09:24

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Тус аймагт элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог нэмэх, суралцах чадварын шалгалтад бэлтгэх зорилгоор төгсөх ангийн суралцагчдад сургалт өгчээ.


Энэ бүсчилсэн сургалтад ерөнхий боловсролын 23 сургуулийн 12-р анги төгсөх суралцагчид хамрагдаж математик, монгол хэл, англи хэлний судлагдахууны талаарх мэдлэгээ бататгажээ.


Бүсчилсэн сургалтыг Тосонцэнгэл сумын 2-р сургууль, Цагаанчулуут, Түдэвтэй,  Улиастайн бүсийн сургуулиуд дээр тус тус танхимаар зохион байгуулж 67 багш 515 суралцагч хамрагдлаа. Сургалтад багш, суралцагчид идэвх зүтгэлтэй оролцож, хүүхдүүд мэдлэгээ бататгах, хоцорсон хичээлүүд дээрээ илүү төвлөрч суралцах арга барилааолж авсан үр дүнтэй сургалт боллоо гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Ташрамд 2023-2024 оны хичээлийн жилд Завхан аймгийн 22 ерөнхий боловсролын сургуулийн 700 орчим хүүхэд 12 дугаар анги төгсөнө. 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн бүртгэл эцсийн байдлаар гараагүй байна. 

Related news