ХӨВСГӨЛ: "Хөвсгөл Дулааны станц" ТӨХК-ийн 3-р зуух их засвараас гарч ашиглалтад хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Хөвсгөл Дулааны станц" ТӨХК нь Мөрөн сумын 2900 гаруй айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангаж байна.
Тус компанийн 3-р зуух өнөөдөр их засвараас гарч ашиглалтад оруулснаар өвлийн оргил ачаалалд 3 зуух бэлэн болж, гэмтэл саатал гарахгүй ажиллах нөхцөл боломж бүрдлээ гэдгийг "Хөвсгөл Дулааны станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин хэлж байна.
Гуравдугаар зуухны их засварыг 820 сая
төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр "Термомастер" ХХК гүйцэтгэж, хүлээн авах комисст
Хөвсгөл аймгийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Аюушжав, Мөрөн сумын
архитектор Ш.Баасанпүрэв нар явцын хяналтыг давхар хийсэн байна.
Тус компани Могойн
голын уурхайгаас 1400 гаруй тонн нүүрс татан нөөцийг бүрдүүлсэн бөгөөд татан
авалт үргэлжилж байгаа ажээ.