ХӨВСГӨЛ: Мөрөн сумын Засаг даргаар Х.Тайванбаярыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 17 дугаар хуралдаанаар нийт төлөөлөгч нарын 98 хувийн саналаар Х.Тайванбаярыг Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшүүлж батламжлуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Аймгийн Засаг дарга Мөрөн сумын Засаг даргаар Х.Тайванбаярыг батламжилж, өнөөдөр ажлаа хүлээн авлаа.
Х.Тайванбаяр нь МУИС-ийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн.
2015-2017 онд МУБИС-д Боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалж, 2022 онд Эрдэнэт хотын Улс төр боловсролын академид Төрийн удирдлагын мэргэжлээр мэргэшиж суралцсан.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын МАН-ын даргаар ажиллаж байгаа
аж.