Starlink-ийн хиймэл дагуулуудыг тойрог замд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-10-30 11:54:54

ХОТОРН, 2023 оны аравдугаар сарын 30 /SpaceX/. Америкийн SpaceX компани дэлхий орчмын хиймэл дагуулын Starlink сүлжээний ээлжит 22 бичил хиймэл дагуулыг ням гарагт хөөргөжээ. 


Хиймэл дагуулуудыг Калифорни муж улс дахь Америкийн сансрын хүчний Ванденберг баазын SLC-4E хөөргөх тавцангаас Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөжээ. 


SpaceX компани Starlink төслийн хүрээнд интернэтийн хиймэл дагуулыг 2019 оны тавдугаар сараас хойш 119 дэх удаагаа,  энэ он гарснаас хойш 50 дахь удаагаа хөөргөж байна. Тус компани 5 300 гаруй ийм хиймэл дагуулыг тойрог замд оруулаад байгаа боловч хиймэл дагуулуудын зарим нь ажиллагаагүй болж, тойрог замаас гарсан тул одоогоор 5000 шахам төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа ажээ.


Дахин ашиглах боломжтой Falcon 9 зөөгч пуужинг хиймэл дагуул хөөргөх ажиллагаанд долоо дахь удаагаа ашигласан байна.  

Related news