ЗАВХАН: Томоохон даваануудад халтиргаа гулгаа үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-30 11:04:23

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Тус аймгийн ихэнх нутгаар цас орж, зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүссэн байна.


Цаг уур, орчин шинжилгээний төвийн мэдээлснээр 10 дугаар сарын 29-ний 20.00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см байна.


/Загастайн даваа/


Тодруулбал, Загастай, Ганц, Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүссэн.

Тиймээс иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу. Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг аймгийн Цагдаагийн газраас зөвлөж байна. 


/Их-Уул сум, Солонготын даваа/

Related news