ХӨВСГӨЛ: Нийт нутгаар цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар 0-5 мм цас орж, өглөөний 8.00 цагийн байдлаар нийт нутгаар цастай байна.
Өнгөрсөн шөнө Рэнчинлхүмбэ суманд -14 градус хүйтэн хоножээ.
Ойрын өдрүүдэд маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар цас орж салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
11 дүгээр сарын 2-оос нийт нутгаар хүйтрэхийг Ус, цаг уур
орчны шинжилгээний төвөөс онцгойлон
анхаарууллаа.