ХӨВСГӨЛ: “Бичиг-Урлаг” дугуйлангийн багш, сурагчид хамтран үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-20 12:15:41

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, эх хэлний түшиц ерөнхий боловсролын Титэм сургуулийн  “Бичиг-Урлаг” дугуйлангийн багш, сурагчид хамтран “Монгол хүний зүрхний бичээс” үзэсгэлэнг Орон нутаг судлах музейд  гаргаж байна.


 Тус үзэсгэлэнд багш сурагчдын хичээнгүй тиг, бийрийн бичлэг, хулсан үзгийн тигээр бичсэн 50 гаруй бүтээл багтжээ.




Мөн “Монголын сайхан бичигтэн-2022 улсын уралдааны шагналт байрт шалгарсан анги нийтийн хоёр бүтээлийг дэлгэсэн байна.


Титэм сургуулийн “Бичиг-Урлаг” дугуйлан нь "Үндэсний бичиг-III" хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний бичиг бол боловсролтой хүний мөнхийн дагуул юм” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу сурагчдын хэрэгцээнд тулгуурлан авьяас чадвараа хөгжүүлэн хичээллэдэг онцлогтой ажээ.

 



Related news