ХӨВСГӨЛ: “Хилчин төгөл”-д мянга гаруй мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-19 11:31:04

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар ахмад хилчдийнхээ хамт "Хилчин" төгөл байгуулж 650 мод тарьсан.


Мөрөн сумын ИТХ-ын хуралдаанаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Нисэх 1 дүгээр багт 1 га газрыг шийдвэрлэн өгсөн байна.


Тус газарт  Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон "Хилчин төгөл"-ийг байгуулж өнгөрсөн 6 дугаар сард тарьсан  650 мод, тарьц суулгац 86 хувьтай ургаж байна.


Намрын "Бүх нийтийн мод тарих өдөр"-ийн хүрээнд өчигдөр тус хамт олон "Хилчин төгөл”-д 500 ширхэг мод тарьсан байна.


Хөвсгөлийнхнийг мод, сөөг тарьж, арчилж ургуулан өөрсдийн амьдрах орчиндоо өнгө үзэмж нэмж, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг Хилийн цэргийн 0257-р ангийн хамт олон уриалж байлаа.

 

Related news