ХӨВСГӨЛ: Спортын их наадамд давхардсан тоогоор 780 гаруй тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягийн санаачилсан “Хөвсгөл аймгийн иргэдийн спортын” наадам эхэллээ.
Тус наадамд 22 сумыг 6 бүсэд хуваан 6 баг, Мөрөн сумын 14 багийг хоёр хуваан 7 багт хувааж нийт 13 багийн давхардсан тоогоор 780 гаруй тамирчин спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Цаашид тэмцээнийг хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулна гэдгийг
ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.
Тэмцээний шилдгүүд маргааш тодорно.