Хүйсийн говийн сав газарт хөв цөөрөм байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-05 13:45:35

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа энэ онд Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Дарив, Шарга сумдад хөв цөөрөм хийх боломжтой газруудыг тогтоожээ. Үүний дагуу Дарви сумд хөв цөөрөм байгуулж байна.


Уртаараа 36 метр, 2.5 метр өндөр, хярын өргөн нь 3.5 метр, илүүдэл ус гаргах сувгийн урт 17 метр, өргөн 2 метр, 0.7 метрийн гүнтэй хөвийн даланг “Алтайн хишигт” ХХК Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэж байнаХөв цөөрөм нь мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулах ач холбогдолтой юм.

Related news