Хэнтий аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 37 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт шөнийн
2.57 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн
хүрээлэн мэдээлэв.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.