ӨВӨРХАНГАЙ: Ахмад тамирчид спортын зургаан төрлөөр өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-29 18:23:42

Арвайхээр, 2023 оны есдүгээр сарын 29 МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын 31 дэх удаагийн баярыг тохиолдуулан “Ахмадын спортын бага наадам”-ыг зохион байгууллаа.


Наадамд 19 сумын 286 ахмад тамирчин оролцож, спортын зургаан төрлийн тэмцээнээр хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдсөн юм. Тэмцээний дүнгээр 112 тамирчин медалийн эзэн болж, медалийн чансаагаар Арвайхээр, Хархорин сум тэргүүлсэн бол дөрвөн бүсээс “Төвийн бүс” шилдгээр шалгарсан байна.



Мөн “Шилдэг удирдагч”, “Тэргүүний тариаланч”, “Эко орчин бүрдүүлэгч”, “Шилдэг тамирчин”, “Сайн үйлстэн”, “Шилдэг соён гэгээрүүлэгч”, “Тэргүүний үйлдвэрлэгч”, “Соёлын өв тээгч”, “Тэргүүний идэвхтэн сонгуультан”, “Зорилтот жилийн тэргүүн”, “Шилдэг сургагч багш”, “Нүүдэлчин өв тээгч” гэсэн 12 төрлөөр 17 ахмадыг шалгаруулан шагналаа. 

Related news