ХӨВСГӨЛ: Нийт нутгийн 30 гаруй хувь нь бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-12 09:51:22

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгийн бэлчээрийн даац ирэх өвөл, хавар 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрсэн гэсэн үнэлгээг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан байна.


Сүмын дүнгээр авч үзвэл Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Галт, Жаргалант, Тосонцэнгэл сум

ын ихэнх багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.


Бэлчээрийн даац олон дахин хэтэрч улаан түвшинд Бүрэнтогтохын Их-Уул, Түнэлийн Баян-Эрхэт багууд гарсан байна.

Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан боловч малын тоо их байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлсөн байна.


Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч, өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэн, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байгаа ажээ.

 

Related news