ХӨВСГӨЛ: “Хориг уулын эрдэнэс” үзэсгэлэнд 20 гаруй үзмэрийн гэрэл зургийг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд “Хориг уулын эрдэнэс” гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн Нийтийн номын санд гарч байна.
Тус үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг дахь Хориг уулаас олдсон сор болсон 20 гаруй үзмэрүүдийг гэрэл зургаар үзүүлж байна.
Тухайлбал нар, сар бүхий ховор үзмэр, дундад зууны үеийн сэнтий дээр байгаа бурхан
багшийн дүрс бүхий археологийн түүхэнд олдсон хамгийн жижиг хэмжээтэй ялтсан
бурхан, ваартай шар тос, өрөм, язгууртны дээл, арьсан хавтага, эрдэнэсийн гоёл
чимэглэл, ясан эдлэл зэргийг дэлгэн үзүүлж байна.
Ваартай шар тос, өрөм
800 жилийн тэртээ 6-8 литр шар тос, өрмийг вааран саванд хийж булш, оршуулгын толгойн талд тавьсан байдаг.
Энэ олдвор нь
Монголын археологийн түүхэнд цор ганц олдсон үнэт зүйл юм. Сүүлийн үед олон орны
эрдэмтэд ямар малын сүүг, хэрхэн боловсруулсан зэрэг нууцыг тайлахаар судалж
байна.
Мөн ханцуйтайгаа нийлээд 218 см урттай 6-8 тооны лууг дүрсэлсэн луун хээтэй язгууртны дээл одоогоос 800 жилийн өмнөх торгоор хийсэн Монголд байгаа цор ганц үзмэр” гэдгийг Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаа хэлж байлаа.