ХӨВСГӨЛ: “Соёлын сэргэлт-2023” аяны нээлтэд улсын Филармонийн хамт олон оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-06 14:34:38

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Соёлын сэргэлт-2023” аяны нээлт боллоо.



“Соёлын сэргэлт-2023” аяны нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Соёлын яамны мэргэжилтэн, доктор, профессор Д.Мэндсайхан,  Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул,  ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн, Хөвсгөл аймгийн СУГ-ын дарга Л.Батцэцэг нар оролцлоо. 



Мөн Монгол Улсын Филармонийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Хөвсгөлийнхөнд уран бүтээлээ толилууллаа.


“Соёлын сэргэлт-2023” аян Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгонд үргэлжилж, орон нутаг дахь соёлын салбарын ажилчдыг чадавхжуулж, соёлын өвийг таниулан сурталчилна. 

 

Мөн Их хаадын ертөнц “Мөнх хаан”, “Хориг уулын эрдэнэс”, “Их хааны өлгий нутгаар”, “Монголын эзэнт гүрэн”, “Монголын их хаад” гэрэл зургийн үзэсгэлэн, соёлын лекцүүд, сургалтууд болж байна.

 

Related news