ХӨВСГӨЛ: Үерийн улмаас орон гэргүй болсон 6 өрхөд гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг суманд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл буюу үер болсны улмаас гэргүй болсон зургаан өрхөд гэр олголоо.
Тодруулбал, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, тус сумын 6 дугаар багийн малчин Ч.Жавхлантөгс тус бүр 1 өрхөд, тус сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран дөрвөн өрхөд нийт 6 гэрийг хүлээлгэн өглөө.
Арбулаг суманд 7-р сарын 10-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төв дундуур ихээхэн хэмжээний ус урсаж 6 гэр, 35 байшин нийт 41 өрх усанд автаж, 10 өрхийн 920 гаруй бог мал үерт хорогдсон ажээ.