ХӨВСГӨЛ: 200 га талбайн ургац мөндөрт цохиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-08-28 21:03:01

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн хэмжээнд  хавар 17080,9 га талбайд тариалалт хийсэн байна.


Урьдчилсан байдлаар  үр тариа  16821 га-гаас  26750 тонн  үүнээс улаан буудай 16597 га-гаас 26555 тонн,  малын тэжээл 925 га-гаас 2955 тонн, тосны ургамал 2022 га-гаас 1213 тонн, төмс 272 га-гаас 3264 тонн, хүнсний ногоо 243 га-гаас 2159 тонн ургац тус тус хураан авах ургацын урьдчилсан баланс гарчээ. Мөн ширүүн мөндөрт 200 га талбайн ургац цохиулжээ.


Өнөөдрийн байдлаар улаан буудай аарцан болцын үе шатанд байгаа бөгөөд цаг агаар хэвийн байвал 9 дүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байна. Харин төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлжээ.

Related news