ХЭНТИЙ: Тэргэнцэртэй иргэн 660 км замыг туулахаар зорьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-24 11:23:39
Чингис /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг энэ сарын 10-наас ирэх есдүгээр сарын 10-ныг хүртэл нэг сарын хугацаанд 660 км замыг тэргэнцэртэй туулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор ийнхүү Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорьж явна.
Тэрбээр “Одоо үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэж байна хэмээн ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа нь цөөхөн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх нь гол зорилго" гэлээ.

Д.Батхуяг нутгаасаа гарснаас хойш ес дэх хоногтоо Хэнтий аймагт ирлээ. Түүнийг тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, аймгийн ХХҮГ-ын хамт олны төлөөллүүд хүлээн авч үдэн гаргалаа.
Related news