ЧӨЛӨӨТ БӨХ: Эрэгтэй 3 жингийн медальтнууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Steppe Arena”-д хоёр өдрийн турш болж, таван орны 53 тамирчин 12 жинд өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний 12 жингийн аравт нь Япон, хоёр жинд БНХАУ-ын баг
тамирчид түрүүлэв. Харин Монгол Улсын шигшээ багийн хувьд гурван мөнгө, таван
хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний хоёр дахь өдрийн дүн:
Эрэгтэй 51 кг:
1. Ямато Огова /Япон/
2. Лю Жинхао /БНХАУ/
3. Мерветийн Аманбек /Монгол/
Эрэгтэй 60 кг:
1. Акито Маехара /Япон/
2. Ариунболдын Даваадорж /Монгол/
3. Парк Гютаи /БНСУ/
Эрэгтэй 80 кг:
1. Нацүра Оказава /Япон/
2. Ли Канёон /БНСУ/
3. Энхбатын Бямбадорж /Монгол/