4х400 метрийн буухиад хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-22 12:46:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт үргэлжилж,

Монголын эрэгтэй баг бөөрөнцөг түлхэлт болон 4х400 метрийн холимог буухиа уралдаанаас медаль хүртлээ.


4х400 метрийн холимог буухиад БНХАУ-ын баг 3.32.63 минутын амжилтаар түрүүлж, Хонконгийн баг 3.40.83 амжилтаар удаалсан бол Монголын баг 3.54.51 амжилтаар хүрэл медаль хүртэв. БНСУ-ын баг алдаа гарган дөрөвт орлоо.

Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтэд С.Цэрэнжамц хүрэл медаль хүртээд байгаа.


Түүнчлэн, эмэгтэй 3000м-ийн гүйлтэд Д.Ганцэцэг мөнгө, эмэгтэйчүүдийн 1500 м-т Б.Сэлэнгэ хүрэл медаль авсан билээ. Ингэснээр манай хөнгөнийхөн 1 мөнгө, 3 хүрэл медаль аваад байгааг МҮОХ мэдээлэв. 

Related news