Чөлөөт бөхийн тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл аваад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээнээс Монголын бөхчүүд өнөөдөр хоёр мөнгө, хоёр хүрэл медаль аваад байна.
Монгол Улсын тамирчин А.Анх-Эрдэнэ БНСУ-ын тамирчин Кимтэй
мөнгөн медалийн төлөө барилдан ялж, мөн эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд тамирчин У.Буянхишиг мөнгөн медаль хүртлээ. Тэрээр
мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Сон Минжаетай барилдаж 14-7 оноогоор
ялав.
Түүнчлэн, эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд барилдсан Б.Чулуун-Эрдэнэ, шийдвэрлэх гуравдугаар тойргийн барилдаанд Юү Занд 10-0 оноогоор ялагдаж хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд тамирчин Э.Даваадулам хүрэл медалийн болзол хангажээ.