Д.Гэрэлсайхан алтан медалийн төлөө тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жинийг 4:1 харьцаагаар яллаа.
Ингэснээр манай тамирчин нөгөөдөр БНХАУ-ын Ли Цян Вентэй
алтан медалийн төлөө тоглохоор болов.
Өнөөдөр өрсөлдсөн манай нөгөө боксчин Э.Номундарь хагас
шигшээд Японы Мику Оикавад ялагдсанаар хүрэл медаль хүртэж байна.