БНХАУ-ын баг бүх өрсөлдөгчөө цэвэр хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар 2023" зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр эхэлсэн.
Эрэгтэй багийн А, В хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтод БНХАУ-ын баг өнөөдрийн сүүлийн учраа болох Япон Улсын багийг 3:0 оноогоор хожив. Ингэснээр БНХАУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдсөн бүх багаа 3:0 онооны харьцаагаар буюу илт давуу хожлоо. Тэдний эмэгтэй баг 18:30 цагаас Монголын багтай тоглоно.
Ширээний теннисийн өнөөдрийн тэмцээнд Монгол болон Макао багуудын тоглолт 2:2 онооны харьцаагаар тэнцэж, шийдвэрлэх тавдугаар үед Монголын багаас У.Мөнхшүр, Макаогийн багаас Сөү Хао Ва нар талбайд гарч тоглосон юм. У.Мөнхшүрийн шийдэмгий үйлдэл 3:1 харьцаагаар илт давуу байдлыг үүсгэж, Монголын эмэгтэй шигшээ баг тэмцээний анхны хожлоо авсан билээ.