Ширээний теннист Монголын эрэгтэй, эмэгтэй баг Япон, Тайваний багт ялагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисний тэмцээний эрэгтэй багийн төрлийн А, В хэсгийн эхний тоглолтуудад БНХАУ-Хонконг, Тайвань-Монгол, БНСУ-Макао улсын баг тамирчид өрсөлдөв.
Монгол болон Тайваний багуудын тоглолт 3:0 харьцаатай Тайваний хожлоор өндөрлөлөө.
Ширээний теннисний тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин наадамд өрсөлдөж байгаа бөгөөд Монголын эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо дэлхийн шилдэг Япон улсын багтай хийж, 3:0 харьцаагаар хожигдов.