Монголын оюутны спортын баг ОХУ-ыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2023-08-16 14:07:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын оюутны спортын фестиваль ОХУ-ын Екатеринбург хотноо наймдугаар сарын 19-31-нд болох гэж байна.


Оюутны спортын фестивальд Монгол Улсаас жүдо, самбо, усан сэлэлт, таеквондо, уран сайхны гимнастик, чөлөөт бөх, ширээний теннис, эмэгтэй волейбол, 3х3 сагсан бөмбөг зэрэг спортын 9 төрөлд 12 их, дээд сургуулийн 90 оюутан тамирчин, 24 дасгалжуулагч багш, албаны хүн, нийтдээ 114 төлөөлөгчид оролцож байна.


Монголын багийн төлөөлөгчдийн эхний хэсэг болох албаны хүмүүс, усанд сэлэлтийн багийн хамт өнөөдөр өглөө ОХУ-ыг зорилоо.


Наадамд дэлхийн 35 орны 4000 орчим төлөөлөгчид спортын 14 төрлөөр өрсөлдөнө.


Related news