ХЭНТИЙ: Гол усанд эндсэн гурван тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-10 11:58:11
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд энэ онд гол, усанд эндсэн гурван тохиолдол бүртгэгдсэн харамсалтай мэдээ байна.

Иймд иргэдийг амарч зугаалах үедээ анхаарал болгоомжтой байж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж байхыг мэргэжлийн байгууллагаас уриаллаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид Хэрлэн гол дагуу эргүүл хяналтыг тогтмол хийж, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг дарга Онцгой байдлын газарт үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 33.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Тодруулбал, Ширүүн урсгалт голын /abakan/ завь нэг, 30 морины хүчин чадалтай /jet/ мотор хоёр, Аврах хантааз 10, мандлын хувцас дөрвийг хүлээлгэн өгчээ. Ингэснээр үер усны ослоос урьдчилан сэргийлэх бэлэн байдал дээшилж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалахад томоохон хувь нэмэр оруулсныг алба хаагчид хэлж байлаа.
Related news