ХЭНТИЙ: ЭЕШ-нд өндөр оноо авсан сурагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-08 09:24:15

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг ЕБС-ийн 12 жилийн сургалтын агуулгыг бүрэн эзэмшиж, стандарт хангалтаараа улсын чансааг тодорхойлон манлайлж, элсэлтийн ерөнхийн шалгалтад өндөр оноо авсан сурагчдад баяр хүргэж мөнгөн шагнал, батламж гардууллаа.


Тодруулбал, аймгийн хэмжээнд 800 оноо авсан Тэмүүжин цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Э.Батзолбоо, Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч М.Бүжинлхам, Батноров сумын 12а ангийн сурагч Г.Энхжин нарыг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшууллаа.


Харин ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан арван долоон сурагчийг 500 мянган төгрөгөөр, нийт шалгалтын дунджаараа 700-аас дээш оноо авсан хоёр сурагчийг 800 мянган төгрөгөөр тус тус шагналаа.


Шагналыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав гардуулан өглөө.


Related news