Чендү-2021: Хятадын баг медалийн чансаагаар тэргүүлсэн хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-08-05 18:29:05

ЧЕНДҮ. /Xinhua/. БНХАУ-ын Чендү хотноо болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн “Универсиад” наадмын долоо дахь өдөр Хятадын баг тамирчид 12 алтан медалийг эх орондоо авчирчээ.


Ийнхүү Хятадын баг 61 алт,
21 мөнгө, 20 хүрэл медальтайгаар медалийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.


“Чендү-2021” наадмын долоо дахь өдөр усан сэлэлт, уран сайхны гимнастик, ширээний теннис, туялзуур сэлэм спортын төрлүүдэд 24 алтан медалийн эзэд тодорчээ.


Медалийн чансаагаар БНСУ 17 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаарт бичигдэж байгаа бол Японы тамирчид 15 алт, 16 мөнгө, 22 хүрэл медалийг эх орондоо авчирснаар удаалж байна.


Эдгээр улсын араас Энэтхэг, Итали, Польш, Иран, Индонез, Тайвань, Туркийн баг тамирчид эхний 10 байрт жагсаж байна. Монголын баг тамирчдын хувьд дөрвөн хүрэл медаль хүртсэнээр 42 дугаарт эрэмбэлэгдэж байна.


“Чендү-2021” наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дэлхийн 113 улс орон, бүс нутгийн 6500 тамирчин спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө өрсөлдөнө. 

Related news