АРХАНГАЙ: 100 жилийн ойн баяр наадамд Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-28 23:04:45

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадамд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, М.Бадарч, Р.Пүрэвдагва, гарьд Д.Рагчаа, улсын харцага Т.Мөнгөнцоож тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Монгол Улсын арслан М.Бадарч үзүүрлэлээ.


Түрүү бөхийг алтан медаль, өргөмжлөл, 20.0 сая төгрөгөөр, үзүүрлэсэн бөхийг мөнгөн медаль, өргөмжлөл 15.0 сая төгрөгөөр, их шөвөгт үлдэж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин А.Отгонбаатар нарыг тус бүр 10.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.


Хүчит бөхийн барилдааны бай шагналыг Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр ах дүү нарын хамт ивээн тэтгэжээ. 

Related news