Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын сарын аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:43:02

 МХЕГ-аас орон даяар зохион байгуулж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын  "Хүний төлөө-Зөв тус" сарын аяны нээлт Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

"Хүний төлөө-Зөв тус " сарын аяны нээлтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс,  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ҮЭ-ийн  холбоо, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг 20 аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн 250 гаруй инженер техникийн ажилтан, ажиллагсад оролцжээ. Энэ  үеэр МСҮТ-ийн сурагчдын  үзүүлэх  тоглолт, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлийн  болон иргэдийн хийсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах арга хэмжээ явагдсан байна. Аяны хүрээнд тухайн салбарт чиглэсэн 26 ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Сүхээ

 

 

Related news
Comments