АРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх бактерийн био бэлдмэл иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-17 10:38:01

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тасралтгүй явуулж байгаа.

 

Энэ ажлын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгуудад тэмцлийн ажлыг өрнүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

 

Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын ойн санд авиа микробиологийн аргаар ойн хөнөөлт шавж болох Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэх ажилд хэрэглэгдэх Bacillus thuringiensis var kurstaki омгоор үйлдвэрлэсэн бактерийн био бэлдмэл Улаанбаатарт иржээ.

 

Энэхүү био бэлдмэлээр Архангай аймгийн хэмжээнд гурван сумын нийт 40 мянган га талбай ойд хортонтой тэмцэх ажлыг агаараар зохион байгуулах аж.

 

Өнгөрсөн хавар нийт 14 суманд 510000 га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажил хийсэн байна.


Тус аймгийн ойд Сибирийн хүр эрвээхэй, бургасны хүр эрвээхэй эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй зэрэг хортон зонхилдог байна.

Related news