Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 10 гаруй хувьд муу, 40 орчим хувьд дунд, 50 орчим хувьд хэвийн байна.
Тодруулбал, Өмнөговь Дорноговийн ихэнх, Дундговь, Сүхбаатарын зарим Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, 40 орчим хувьд дунд, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатарын нийт, Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
3 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
3 hours