Сумын сургууль Оюунлаг сургуулиар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:38:05

Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар сургууль нь БСШУЯ, Монголын багш нарын холбооны “Оюунлаг сургууль” шагналыг хүртлээ. Тус сургууль нь энэ хичээлийн жилд 34 бүлгийн 840 сурагчдад эрдэм мэдлэг олгож байгаа ба бага ангийн 17, дунд ангийн 30 багш, 23 ажилтантайгаар боловсролын үйл ажиллагаа явуулж байна.

Нийт багш нараас Боловсролын тэргүүний ажилтан 6, Тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш 5, Заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш 23, магистр зэрэгтэй багш 8 ажиллаж байна.

Тус сургууль нь 2015 онд Монголын сурагчдын холбооны  “Хүүхдэд ээлтэй сургууль”, Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулдаг “Тоо бодож оюунаа хөгжүүлье” аян, “Эх хэл эрдмийн түлхүүр” олимпиадын Хан хөгшин бүсийн аварга сургуулиар тус тус шалгарсан бөгөөд БСШУЯ, Монголын багш нарын холбооноос зохион байгуулдаг боловсролын шилдгүүдийг шалгаруулах “Ардын багш- Есөн-Эрдэнэ” ёслолын үйл ажиллагаанаас “Оюунлаг сургууль”  шагналыг хүртсэн байна. 

Б.Батчимэг

Related news
Comments