АРХАНГАЙ: Буган хөшөө судлах тусгай аяллын маршрутаар аялаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-17 10:16:42

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгаар аялах хэд хэдэн маршрут байдгийн нэг нь Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут юм.


Аяллын хугацаа 8 хоног бөгөөд нийт 1585 км замыг туулна. Эл маршрут нь аймгийн нутаг дэвсгэрийн зүүн, зүүн урд зүгт зохилно.

 

А маршрут нь Улаанбаатараас 488 км явж хүрэх ба тэнд Арцатын амны буган хөшөө, Цэцэрлэгийн буган хөшөөдийг үзэж, судлан зураг авах боломжтой.

 

В, С маршрутаар Цэнхэр сумын Хөшөөттийн ам, Ихтамир сумын Алтансандал уулын буган хөшөө, Чулуут Тээлийн амны буган хөшөө, Жаргалантын буган хөшөө зэрэг нийт 15 байршил бүхий газуудад очиж, Буган хөшөөдийг үзэх боломжтой.

 

Доорх маршрутаас дэлгэрүүлж харж болно. 


Related news