“Формула 1”-ийн улирлын 10 дахь гараа Их Британид эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-07-07 10:12:57

ЛОНДОН. /BBC/. “Формула 1” уралдааны 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний арав дахь гараа буюу Их Британийн Гран-При баасан гарагт эхэлнэ. Уралдаан "Сильверстоун" тойрог замд болно.


Энэ улирлын аваргын төлөөх өрсөлдөөнд хэн нь түрүүлэхийг урьдчилан тааварлахад бэрх байна. “Red Bull” багийн нидерланд нисгэгч Макс Верстаппен дэлхийн гурван удаагийн аварга болох магадлал ихтэй байна. Тэрбээр сүүлийн есөн уралдааны долоод нь түрүүлсэн бөгөөд хамгийн ойрын өрсөлдөгч багийнх нь хамтрагч Мексикийн Серхио Перезээс 81 оноогоор илүү яваа юм. Гэхдээ Нидерландын нисгэгчийн хамтрагчид хоёрдугаар байраа хадгалахад амаргүй байх бөгөөд Испанийн нисгэгч Фернандо Алонсо ("Aston Martin"), Британийн Льюис Хамилтон ("Mercedes") нар түүний араас нэхэх нь гарцаагүй.


"Сильверстоун" хурдны зам нь Нортхемптоншир тойргийн ижил нэртэй жижиг хотын ойролцоо байдаг бөгөөд 1950 оны тавдугаар сарын 13-нд “Формула 1” уралдааны анхны ДАШТ болж байжээ. Энэхүү зам нь маш хэцүү, өндөр хурдны гэж тооцогддог бөгөөд олон огцом эргэлттэй байна. 


Их Британийн Гран-Прид түрүүлсэн тоогоор дээд амжилтыг Льюис Хамилтон эзэмшдэг бөгөөд тэрбээр найман удаа түрүүлжээ. 


Related news